“PMW” /прайвет менежмент вэлфейр/ ХХК нь“Степпе линк” ХХК-ийн санаачлагаар Орхон аймаг дахь “Ачит Ихт” салбар үйлдвэрийн аюулгүй байдал харуул хамгаалалтыг хангах зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 01-нд байгуулагдсан. Одоо тус компани нь Орхон аймагт өөрийн салбартай, УБ хот, Булган, Орхон аймгуудад харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байна. Компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн ажилтан, алба хаагч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдгээрийн ур чадвар, ажлын чанар, сахилга батыг дээшлүүлэхийн тулд сургалтын чанарт байнга анхаарч, үйлчлүүлэгч нарын сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг хүргэхийн тулд судалгааг байнга явуулан санал хүсэлтийг нь хүлээн авч, дотоод хяналтыг тогтмол гүйцэтгэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дотоодын 13, гадаадын 2 байгууллагын 50 обьектод гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээг хүргэж байна.

 

Эрхэм зорилго

“Гэрээт харуул хамгаалалтын тухай“, “Хувийн хамгаалалтын тухай” болон бусад холбогдох хуулийн хүрээнд гэрээт байгууллага, иргэдийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг мэргэшлийн түвшинд, найдвартай хангах.

 

Алсын Хараа

Бусад хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагаас менежмент, албаны соёл, зохион байгуулалтын хувьд онцлогтой байж, орчин үеийн технологи, зэвсэг техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл болон чадварлаг боловсон хүчний цогц бүрдэлтэйгээр гэрээт байгууллага /иргэн/-ын аюулгүй байдал, хамгаалалтыг иж бүрнээр /мэдээллийн, объектын, хувийн г.м./, найдвартай хэрэгжүүлэх.